Их хэнгэрэгээ чанга дэлд
Эр зоригыг бадрааж
Эрхшээж нэгтгэн эзлэн хураая
Эс дагасан бүхнийг
Эрсэлж ноцсон бүгдийг
Илдний ирэнд мөхөхийг
Эцэг тэнгэрийн таалал мэдтүгэй
Өршөөл үгүй
Мөнх тэнгэрт тэрслэгч
Махан биeийг гэсгээн цээрлүүлж
Ял асууж үнэнийг
Амийг асууж тулья
Ялгуулж сулдийг нь хурааж
Асар дээдийн тэнгэрт өчcүгэй
Өөөөөөөөө чүү
Илдээ далай
Түмэн хүлгийн давхианд
Суман мөндөр сөрөн довтолж
Ов мэхийг харуулж
Омог бардам дүрээр
Хүч тэнхээ цуцавч
Хүрэн зүрхийг нь олзолж өгтүгэй
Өөөөөөөөө чуу
Хурайлан дууд
Мөнх тэнгэрийн хуулийг
Хээрийн догшин төмөр цэргүүд
Ял болгон хүртээж
Амлалт болгон мөхөөж
Дайны хар сүлдэнд
Даяар алдараа өргөн сөгдтугэй
Өөөөөөөөө чүү
Өөөөөөөөө чүү
Хурай
Хурай
Хурай
Paroles2Chansons dispose d’un accord de licence de paroles de chansons avec la Société des Editeurs et Auteurs de Musique (SEAM)